images

НҮБ Умард Солонгосын хүний эрхийн асуудлаар хуралдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх долоо хоногт албан бус хурал хийж Умард Солонгосын хүний ​​эрхийн зөрчлийн асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн "Reuters" агентлаг мэдээлэв. Уг хурлыг АНУ болон Албани улсын хүсэлтээр зарлан хуралдуулж байгаа бөгөөд тус хүсэлтэд хоёр улс “Умард Солонгост хүний ​​эрхийн зөрчил жирийн үзэгдэл шиг болсон байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд энэ нь үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөртэй шууд холбогдоно” гэж онцолсон байна. Улмаар "Ким Жон Уны дэглэм COVID-19 тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа буудан алах зэрэг хүний амь насны эсрэг ёс бус үйлдэл хийж хүний үндсэн эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгалыг хязгаарлах хүчин чармайлтаа эрчимжүүлж, олон мянган хүнийг шинээр баривчилж хорьсоор байгаа тухай мэдээлэл авсан" хэмээн өгүүлжээ. Мөн тус улсад 80-120 мянган улс төрийн хоригдол хоригдож байгааг дурдаад, уулзалтаар Хойд Солонгос дахь хүний ​​эрхийн зөрчлийн нөхцөл байдлыг онцлон үзэж, олон улсын хамтын нийгэмлэг хариуцлага тооцох боломж бий болгохыг хүсч байна" гэж онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.