images

III Чарльз хааны анхны шуудангийн марк гарлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Их Британийн эзэн хаан III Чарльзийн анхны шуудангийн марк цэцэрлэгт хүрээлэнд түгээмэл ургадаг наранцэцэг, цахилдаг, сарнай зэрэг арван янзын цэцгийн зурагтай гарлаа. Энэ маркууд 1968 оноос дурсгалын арга хэмжээнд тасралтгүй ашиглаж байгаа хатан хаан II Элизабэтийн дүр бүхий шуудангийн маркийг орлох юм. Харин энэ маркийг зурахдаа цэцэгсийн зураг сонгосны учир нь III Чарльз хаан сайн цэцэрлэгч гэдэгтэй холбоотой ажээ. Энэ маркийг талийгаач хатан хаан II Элизабэтийн маркийг дуустал шууданд ашиглахгүй бөгөөд шинэ хааны энгийн болон тусгай маркуудыг ирэх сард ч ашиглахгүй байж магадгүй гэж хэвлэлүүд бичсэн байна. Мөн цэцэгсийн зурагтай маркийг ирэх пүрэв гарагаас захиалж болох ба олон нийтэд мөн ирэх долоо хоногт танилцуулна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.