images

Япон, Их Британи, Итали хамтран орчин үеийн сөнөөгч онгоц бүтээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Япон, Их Британи, Италийн Батлан ​​хамгаалахын сайд нар энэ сарын 16-ны өдөр Токио хотод уулзаж, орчин үеийн сөнөөгч онгоц хамтран бүтээх асуудлыг хэлэлцэнэ хэмээн “Kyodo News” агентлаг мэдээлэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гурван улс орчин үеийн сөнөөгч онгоцыг хамтран бүтээх асуудлыг ерөнхийд нь тохиролцсон бөгөөд энэ удаагийн уулзалтаар уг асуудлыг эцэслэн шийдэхээс гадна батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ. Японы Батлан ​​хамгаалахын сайд Хамада “Орчин үеийн сөнөөгч онгоцыг 2035 он гэхэд бүтээж дуусгах асуудал болон гурван улсын эв нэгдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах болно” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.