images

Оскарын шагнал гардсан жүжигчин бүсгүй хүмүүсийг анхаарлаа өөр зүйлд хандуулахыг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элчээр идэвхтэй ажилладаг Малайзын жүжигчин Мишель Йео Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг гардаж авахдаа, эмэгтэйчүүдийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн асуудалд анхаарлаа хандуулахыг дэлхийн улс орнуудад уриалжээ. Улмаар тэрбээр “New York Times” сонинд "Найман жилийн өмнө миний амьдралыг өөрчилсөн эмгэнэлт явдал одоо ч байсаар байна" гэсэн гарчигтай нийтлэл хэвлүүлсэн байна. Уг нийтлэлдээ "Ажил мэргэжилтэй минь холбоотой мартагдашгүй энэ сайхан агшинд талархаж байна. Гэхдээ би дэлхийн анхаарлыг өөр асуудалд хандуулахыг хүсч байна" гээд 2015 онд Балбад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас 8000 гаруй хүн амиа алдсаныг сануулан тухайн газар хөдлөлт болох үед тус улсад айлчлах байсан хуваариа цуцалсан ч гурван долоо хоногийн дараа тусламжийн бараа авч, дараа жил нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элч төлөөлөгчөөр очсон тухайгаа өгүүлжээ. Улмаар саяхан Туркт болсон газар хөдлөлт Балбад болсон дурсамжийг сэргээсэн тухай дурдаад, угийн дутуу тарчиг амьдралтай хүмүүст байгалийн гамшиг бүр том нэрмээс болж байгаад дэлхий даяараа анхаарлаа хандуулж туслахыг уриалжээ. Мөн ийм гамшгийн дараа ядуу хүмүүс, эмэгтэйчүүд зэрэг хамгийн эмзэг бүлгийн хүмүүст тусламж дэмжлэг хамгийн сүүлд нэр төдий очиж байгааг анхааруулсан байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.