images

Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 200 сая долларт хүргэнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Турк улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдгаа тэмдэглэж, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулан Стратегийн түншлэлд хүргэх, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх чиглэлээр 10 жилийн өмнө тавьж байсан зорилтоо талууд бүрэн хэрэгжүүлж, 110 сая ам.долларт хүргээд байгаа бөгөөд түүнийг ойрын хугацаанд үлэмж нэмэгдүүлж, хоёр дахин өсгөх буюу 200 сая ам.долларт хүргэхээр санал нэгджээ. Энэ айлчлал нь Монгол улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.

Гэрэл зураг: Гадаад харилцааны яам

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.