images

Ши Жиньпин ОХУ-д айлчилсны дараа Зеленскийтэй цахим уулзалт хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Ши Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхээр болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Хятадын удирдагч хамгийн сүүлд 2019 онд буюу хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор ОХУ-д айлчилсан юм. Тэрбээр В.Путинтэй уулзсаныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй цахим уулзалт хийж, дайныг зогсооход зуучлахаар төлөвлөж байна гэж “Wall Street Journal” мэдээлжээ. Түүнийг ОХУ-д айлчлах үеэрээ Хятадаас тус улсад зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулах магадлалд Барууны хэвлэлүүд анхаарлаа хандуулж байна. Орос Украины дайн удаан үргэлжлэхийн хэрээр Хятад улс Орост зэвсэг нийлүүлэх магадлалтай гэсэн таамаг улам бүр нэмэгдсээр байна. Тус улс Украины дайнд “төвийг сахисан зуучлагч” гэдгээ зарлаж байгаа ч АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдал, АНУ-ын дарамт шахалт нэмэгдэхийн хэрээр Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлагатай байна гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ Хятад улс дайныг даруй зогсоох тал дээр тодорхой байр суурь илэрхийлж зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.