"Walt Disney"-н гүйцэтгэх захирал тасалбарын үнээ нэмснээ алдаа хэмээн хүлээн зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2023-03-14
Хэрэв та дэлхийн өнцөг булан бүрт байгаа Диснэйн цэцэрлэгт хүрээлэнд очиж үзсэн бол орох нь тийм ч хямд биш гэдгийг мэдэх болов уу. Тухайлбал, “Disney World Florida"-гийн нэг өдрийн тасалбар ихэнх өдрүүдэд 109 доллар, зарим тохиолдолд түүнээс дээш үнэтэй байдаг. Саяхан Калифорнийн Диснейлэндэд нэг өдрийн нэвтрэх үнэ 244 долларт хүрсэн тухай олон нийт шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ сарын 9-ний өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт болсон Морган Стэнлийн Технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны бага хурлын үеэр "Walt Disney" компанийн гүйцэтгэх захирал Боб Игер Диснэйн паркуудын тасалбарын үнийг өсгөсөн нь алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр "Диснэй бол хүртээмжтэй байх ёстой брэнд гэдэгт би үргэлж итгэдэг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд бид зарим үнийн бодлогодоо хэтэрхий түрэмгий хандсан байж магадгүй" гэжээ. Жишээлбэл, "Оддын дайн" сэдэвчилсэн зочид буудалд хоёр хоноход 2000 долларын үнэтэй бөгөөд зарим хүмүүсүнийг эсэргүүцсэний дараа санал болгож буй үйлчилгээний тоогоо цөөрүүлж, үнээ буулгасан байна. Мөн ингэж мэдэгдсэний дараа тэр Калифорни дахь Диснэйд нэвтрэх насанд хүрэгчдийн тасалбарыг хамгийн хямд буюу 104 доллароор зарах өдрийн хугацааг сунгажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.