Хятад улс цар тахлын бүх хорио цээрээ цуцаллаа
Анд нөхдийн мэдээ
2023-03-14
Хятад улс өнөөдрөөс эхлэн гадаадын жуулчдад бүх төрлийн виз олгож эхлэхээр болсон тухай “Bloomberg News” мэдээллээ. Үүний дагуу БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас цар тахалтай холбогдуулан гадаадын жуулчдад тавьсан хоригоо цуцлахаар болсон тухайгаа мэдэгджээ. Мөн Хайнань арал, Шанхай руу нэвтрэх аялалын хөлөг онгоцоор визгүй зорчих боломжийг олгохоор болсон байна. Нэгдүгээр сард тус улс иргэддээ гадаадад зорчихыг зөвшөөрч, гадаадаас ирж буй аялагчдын хорио цээрийн дэглэмийг хөнгөвчилж, цар тахлын шинжилгээг цуцалсан билээ. Ийнхүү өнөөдрөөс эхлэн тус улс цар тахлын дэгдэлт аюулгүй болсон хэмээн үзэж бүх хорио цээрийг цуцалснаар гадаад, дотоодын бүх иргэд чөлөөтэй зорчих боломжтой болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.