images

Ираны шүүх Засгийн газрын эсрэг жагссан хэргээр баривчлагдсан 22 мянган хүнд өршөөл үзүүллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-14


     Иранд өнгөрсөн оны есдүгээр сараас хойш үргэлжилсэн засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон хэргээр баривчлагдсан 22 мянган хүнд өршөөл үзүүлсэн тухай тус улсын шүүх өчигдөр мэдэгдлээ. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Голам Хоссейн Мосани-Эжжай "Энэ жил 82 мянга орчим хүн өршөөлд хамрагдсанаас 22 мянга нь эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэд байсан" гэж мэдэгдсэн тухай IRNA агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард гивлүүр зүүгээгүй хэргээр баривчлагдаж, цагдаагийн газарт учир битүүлгээр нас барсан Махса Аминигийн хэргээс үүдэн Ираны томоохон хотуудад, тэр дундаа Тегеран хотод засгийн газрын эсрэг жагсаал одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Олон улсын хүний ​​эрхийн байгууллагуудын мэдээлснээр, Ираны эрх баригчид засгийн газрын эсрэг жагсаалыг хүчирхийллийн аргаар дарж, одоогийн байдлаар 500 гаруй жагсагч амь үрэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.