images

Тайландын сурагчийн дүрэмт хувцас жуулчдыг ихээр татаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     Хятадын SNH48 охидын хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин Жү Жинги өнгөрсөн сард Тайландад аялж явахдаа ахлах сургуулийн охидын дүрэмт хувцас өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд байршуулснаас хойш тус улсад аялах хятад залуус тайланд сурагчийн дүрэмт хувцас өмсөх моод дэлгэрээд байгаа тухай “Bangkok Post” сонин мэдээлжээ. Түүнээс гадна "Сиамын дурлал", "Анхны хайр" зэрэг Тайландын кинонуудад жүжигчид нь сургуулийн дүрэмт хувцас өмсөж гардаг нь мөн үүнд нөлөөлсөн байна. Хятадад бага, дунд сургуулиуд спорт загварын дүрэмт хувцас өмсдөг бол Тайландад дунд, ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд сургуулийн дүрэмт хувцас өмсдөг ажээ. Тайланд улс бол аялал жуулчлалын салбар нь үндэсний эдийн засгийн маш том хэсгийг бүрдүүлдэг орон бөгөөд цар тахлын улмаас тасалдаад байсан хятад жуулчид эргэн ирснээр аялал жуулчлал хурдацтай өсөж байна. Хятадын жуулчид Тайландын сурагчийн дүрэмт хувцас өмсөж аялах нь тусгай аяллын нэг болжээ. Тус улсын Аялал жуулчлалын газрын орлогч дарга Танет Петчуван "Тайландын сурагчийн дүрэмт хувцастай аялал нь манай орны соёлын нөлөөг нэмэгдүүлж, Хятадын жуулчдыг улам ихээр татахад тус дөхөм үзүүлнэ" гэж мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.