images

“Audi” Хятадад цахилгаан машины үйлдвэр барьж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


   Автомашин үйлдвэрлэгч “Audi AG” компанийн гүйцэтгэх захирал Маркус Дюсманн Хятадын Жилин мужийн Чанчунь хотод айлчиллаа. Тус фирмийн Хятад дахь салбар Бээжинд, харин толгой компани нь Чанчуньд байдаг ажээ. Мөн тус хотод “Audi” анхны цахилгаан машины үйлдвэрээ барьж эхэлсэн байна. Нийт 2.6 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус үйлдвэрийн барилга 2024 онд дуусах бөгөөд “Porche”-тэй хамтран жилд 150 мянга гаруй машин үйлдвэрлэх боломжтой гэнэ. Иймээс М.Дюсманн “Би Хятадын зах зээлд итгэлтэй байгаа учраас цаашид “Audi” Хятадад өсөн дэвжинэ гэдэгт итгэж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.