Японд байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл улам өргөжиж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-13
Японы Чиба мужийн "Нарита" нисэх онгоцны буудалд дэлхийн хамгийн том нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг суурилуулна хэмээн NHK телевиз мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Нарита нисэх онгоцны буудал болон “Токио газ” компанитай хамтран эрчим хүч нийлүүлэх зорилгоор байгуулсан "Green Energy Frontier" компани гэрээ ёсоор 2045 он хүртэл нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасын хажуу хэсэг, дээвэр зэрэг 2 сая м.кв талбайд 180 МВт-ын нарны зай хураагуур суурилуулахаар болжээ. Үүгээр "Нарита" нисэх онгоцны буудлын нэг жилийн хугацаанд хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний 40 орчим хувийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь 70 мянга орчим өрхийн хэрэглэж буй цахилгаантай тэнцэх хэмжээний эрчим хүч юм. Мөн тус нисэх онгоцны буудал нь нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж суурилуулахад зориулж цаашид 100 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Токио хотын захиргаа 2025 оны дөрөвдүгээр сараас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор хувийн сууцанд нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж суурилуулахыг үүрэг болгосны дагуу Японд байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл улам өргөжиж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.