images

Турк улс Финланд, Шведийг үүрэг амлалтаа биелүүлбэл НАТО-д элсэхийг зөвшөөрнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     “Швед, Финланд улсууд НАТО-д элсэхийн тулд гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж Турк хүлээж байна хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар газар хөдлөлтийн улмаас хамгийн их хохирол амссан Хатай мужид сэтгүүлчидтэй хийсэн бага хурлынхаа үеэр өчигдөр мэдэгдэв. Тус улсууд гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн оны 6 дугаар сард Мадридад байгуулсан бөгөөд ирээдүйд тус улсууд Умард Атлантын байгууллагын гишүүн болбол үндэсний аюулгүй байдалд халдсан аливаа терроризмын эсрэг Турктэй хамтран ажиллаж, эв найрамдалтай байна гэж тохиролцсон байна. Иймд Х.Акар “Бид хэзээ ч НАТО-гийн нээлттэй бодлогыг эсэргүүцээгүй” гэсэн юм. Улмаар “Бид Швед, Финландыг НАТО-гийн гишүүн болохыг эсэргүүцээгүй. Харин бидэнд 40 гаруй жил үргэлжилж буй терроризмын эсрэг тулаан байгаа учраас хэрэв тэд бидэн шиг хүчирхэг биш бол энэ асуудалд бага зэрэг мэдрэмжтэй хандаж, анхаарал хандуулах хэрэгтэй” гэв. Өөрөөр хэлбэл, тус улс НАТО-гийн бүх гишүүн орон хүчирхэг байхыг хүсч байгаа юм. Иймд Х.Акар “Дүгнэвэл бид Финланд, Шведийг амлалт, үүрэг хариуцлагаа биелүүлээсэй гэж хүсч байна” гэлээ. Мөн Финланд гэрээний үүргээ биелүүлэхэд тун ойртсон ч Швед улс илүү чармайх хэрэгтэй байгааг онцлов.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.