Алексей Навальныйн тухай кино “Оскар”-ын шагнал хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-03-13
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн тухай өгүүлсэн “Навальный” кино Шилдэг баримтат киноны төрлөөр “Оскар”-ын шагнал хүртлээ. Өдгөө 56 настай А.Навальныйн амьдрал, тэр дундаа 2020 онд түүнийг хордуулсан дуулиант явдлын талаар өгүүлсэн уг киног Канадын найруулагч Дэниел Роэр найруулсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Сандэнсийн кино наадамд анх үзүүлсэн юм. Киноны зураг авалт А.Навальный хордсоныхоо дараа Германд эмчилгээнд орж комын байдлаас гарсан тэр үеэс эхэлж, 2021 онд Москвагийн "Шереметьево" нисэх онгоцны буудалд баривчлагдах хүртэл дэргэдээс нь салалгүй үргэлжилсэн юм. Найруулагч нь киногоо улс төрийн триллер хэмээн тодорхойлсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.