Казахстан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэх хүсэлт гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-03-13
Казахстан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэх хүсэлтээ гаргалаа. Тус улсын Гадаад хэргийн яамны тэргүүн дэд сайд Кайрат Умаров Астанад болсон уулзалт дээр "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сонгуульд Казахстан дахин дэмжлэг авна гэдэгт найдаж байна" гэж мэдэгдсэн тухай "Казинформ" агентлаг мэдээлсэн байна. Уулзалтын үеэр К.Умаров тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод “Казахстан улс 2016 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдож, Казахстан төдийгүй Төв Азийг бүхэлд нь төлөөлж тус зөвлөлийн үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.