images

Ромын пап ОХУ болон Украинд айлчлах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     Ромын пап Франциск Украинд айлчлах бодолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд ингэхдээ Орост мөн айлчлах болзол тавьсан байна. Энэ талаараа тэрбээр Аргентины "La Nacion" сонинд өгсөн ярилцлагадаа "Би Украины нийслэл Киев хотод очихыг хүсч байна. Гэхдээ Москвад мөн очих болзолтойгоор" гэжээ. Жил гаруй сунжирсан Украины дайны талаар пап лам “Дайн намайг шархлуулж байна” гээд “Яриа хэлцэл, тодорхой энхийн санаачилгаар л үүнийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж хэлсэн байна. Мөн ярилцлагадаа тэрбээр өнгөрсөн жил дайны эхэн үед Москвад айлчилж болох эсэхийг Оросын талаас асуусан тухай дурсжээ. Тухайн үед ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнд айлчлал хийх санал гаргасанд талархал илэрхийлээд айлчлалын тухайд эелдгээр татгалзсан тухайгаа пап лам өгүүлсэн байна. Өнөөдөр түүний Ромын пап ламын сууринд заларсны 10 жилийн ой тохиож буй ажээ. Католик шашны мэдээллийн суваг болох “Aletheia” мэдээлснээр тэрбээр 10 жилийн засаглалынхаа хугацаанд хилийн чанадад 40 удаа айлчлал хийж, нийт 60 гаруй оронд очсон байна. Пап үзэл суртал, шашин шүтлэг, улс орны эрх ашгаас илүү дэлхий дахины энх тайван, эв найрамдал, зэрэгцэн оршихын чухлыг сурталдсаар иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.