images

Хятадын зуучлалаар Иран болон Саудын Араб улс дипломат харилцаагаа сэргээв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     Саудын Арабын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусад бин Мухаммад Аль-Айбан, Ираны Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн дарга Али Шамхани нар Бээжин хотноо уулзаж, дипломат харилцаагаа хэвийн болгож, харилцан Элчин сайдын яамаа дахин нээхээр тохиролцжээ. Хятадын Гадаад хэргийн яам хоёр улсын харилцааг хэвийн болгоход зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Саудын Араб, Ираны харилцаа хэвийн болсон тухайд Хятад улс "Яриа хэлцэл, ажил хэрэгч хэлэлцээ хийсний дүнд зөрчилдөөн, сөргөлдөөнөө зохицуулж, сайн хөршийн найрамдлыг бий болгох үлгэр жишээ болсон" гэж дүгнэжээ. Мөн түүнчлэн тус яам Саудын Араб, Иран хоёр орон харилцаагаа сайжруулах арга замыг тодорхой болгож, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж, хоёр орны харилцааны шинэ хуудас нээсэн болохыг мэдээлсэн байна. Улмаар "Ойрх Дорнодын ирээдүйг Ойрх Дорнодын орнууд л бий болгоно" гэж онцлон тэмдэглээд "Хятад улс Ойрх Дорнодод хувийн ашиг сонирхолгүй бөгөөд тус бүс нутаг дахь тусгаар тогтносон улсуудын статусыг хүндэтгэдэг" хэмээн мэдэгджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.