images

98 настай эмээ марафон гүйлтийн шинэ дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     АНУ-ын иргэн, 98 настай Бэтти Линдберг Атланта хотын Олимпын цэцэрлэгт хүрээлэнд болсон “2023 Publix Atlanta Marathon”-д оролцож 5 км-ийн зайд 59 минут гүйсэн нь олны талархлыг хүлээгээд байна. Тэрбээр бага зэрэг амьсгаадаж байсан хэдий ч бугуйн цагаа байн байн харсаар, огт түүртэж ядарсан шинжгүй барианд оржээ. Б.Линдберг 5 км-ийн зайг нэг цаг хүрэхгүй хугацаанд туулсан нь 95-99 насны 5 км-ийн дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон болохыг “Good Morning America” суваг мэдээлсэн байна. Эмээ орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, байнгын хөдөлгөөтэй байх нь түүний амьдралдаа баримталдаг зарчим болсон тухай ярьжээ. 1924 онд төрсөн тэрбээр анх 1988 онд 64 настайдаа охин, хүргэн хоёроо марафон гүйлтийн газар хүргэж өгөхдөө, тэмцээнд өөрөө оролцох тухай бодсон гэнэ. Б.Линдберг хэвлэлийнхэнд ярихдаа “Тэмцээнд гүйж байх үедээ нэлээд ядарч, энэ бол сүүлчийн удаа гэж өөртөө хэлдэг ч барианд орсны дараа бүх ядаргаа арилж, дараагийн тэмцээний талаар бодож эхэлдэг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.