images

Оюуны өмчийн хулгайг зохицуулах талаар хэлэлцэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-13


     “Дээд боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн бямба гарагт боллоо. Уг хэлэлцүүлэгт боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 гаруй төлөөлөл оролцож, Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Улмаар эрдмийн зэрэг хамгаалах үеэр оюуны өмчийн хулгай хийж, эрдэм шинжилгээний бүтээлийг хуулбарлах асуудал гардгийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэв. Түүнчлэн улсын хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох тухай ярилцсан байна. Учир нь, судалгааны ажлыг хуулбарласан тохиолдолд эрдмийн цол олгоход төвөгтэй болж буй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.