images

Вьетнамчууд 100 сая дахь иргэнээ угтаж авахад бэлдэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-13


     Вьетнам улс хүн ам өсөх нь эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлдэг болохыг кампанит ажил өрнүүлэн сурталчилж, ирэх сард мэндлэх 100 сая дахь иргэнээ хүлээн авахаар бэлдэж байна. Тус улсын Статистикийн газрын мэдээлснээр өнгөрсөн оны 4 дүгээр сард 99.2 сая хүн амтай байсан Вьетнам улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд 15 дугаарт, Өмнөд Азид гуравдугаарт орж байжээ. Улмаар дэлхийн эдийн засгийн хүчтэй өрсөлдөөн дунд хүний ​​нөөц их байх нь давуу талыг бий болгоно хэмээн үзэж буй Вьетнамын Засгийн газар 4 дүгээр сарын дундуур мэндлэх 100 сая дахь иргэнээ угтан авахдаа баярын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээ хийхээр төлөвлөөд байна. Сүүлийн үед тус улсын эмэгтэйчүүд төрөх нь багассан тул улс даяараа 100 сая дахь иргэнээ баяртайгаар хүлээж буй ажээ. Учир нь, НҮБ-ын Хүн амын сангийн мэдээлснээр нэг вьетнам эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн тоо 1960-аад оны эхэн үе хүртэл 6-7 байсан бол 1979 онд 4.8 болон буурч, 2006 оноос хоёр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.