images

Ази тивийн “Чимээгүй тамирчдын наадам”-аас манай улсын тамирчид таван медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-03-13


    Сонсголын бэрхшээлтэй тамирчдын Ази, Номхон далайн орнуудын анхдугаар наадам энэ сарын 2-ноос 11-ний өдрүүдэд Киргизийн нийслэл Бишкек хотноо болж өнгөрлөө. Жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, таэквондо, каратэгийн төрлүүдээр болсон тус наадмын бөхийн төрөлд Монголын дөрвөн тамирчин, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, Н.Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд алт, сонгомол бөхийн 67 кг-д хүрэл, Д.Даваа-Очир чөлөөт бөхийн 70 кг-д мөнгө, Ш.Батбаатар 86 кг-д хүрэл, Н.Бат-Эрдэнэ сонгомол бөхийн 77 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.