Гавана хотод болох олон улсын эрдэм шинжилгээний хуралд монгол судлаачдыг оролцохыг урив
Чихэнд чимэгтэй
2023-03-13
Куба улсын Улаанбаатар дахь төлөөлөгч, МУИС-ийн захирал Д.Бадарч нар өнгөрсөн бямба гарагт уулзаж, талуудын боловсролын хэлэлцээрийн хэрэгжилтийн явцтай танилцжээ. Тус уулзалтад МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Мөнх, төгсөлтийн дараах боловсролын ажилтан Ц.Уянга болон Кубын боловсролын салбарын төлөөлөгч нар оролцож, дээд боловсролын төвүүдийн хөгжил, бүтцийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Тэрээр уулзалтын төгсгөлд тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 2-ны хооронд Гавана хотноо болох Олон улсын их сургуулийн эрдэм шинжилгээний хуралд монгол судлаачдыг оролцохыг урьжээ. Гаванагийн их сургууль, Гаванагийн Технологийн их сургууль, Лас Вилласын төв их сургууль, Ориентегийн их сургууль зэрэг нь “QS World University”-ийн 2023 оны жагсаалтын дэлхийн хамгийн нэр хүндтэй 1300 их сургуулийн тоонд багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.