images

Нью-Йорк хотын албаны утсанд ирсэн зарим хөгжилтэй дуудлагыг 20 жилийн ойгоороо танилцуулав

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-10


  Нью-Йорк хотын албаны хүмүүс өчигдөр тус хотын албаны 311 утас, автомат хариулагч систем нэвтрүүлсний хорин жилийг тэмдэглэж, мартагдашгүй 20 дуудлагын жагсаалтыг олон нийтэд танилцуулжээ. Хотын дарга Эрик Адамс хэлэхдээ 311 системийг 2003 оны гуравдугаар сард ашиглаж эхэлснээс хойш 525 сая хүний утас, мессеж болон бусад хэрэгслийн дуудлагыг хүлээн авсан байна. Түүний хэлснээр энэ үйлчилгээ нь Нью-Йорк хотын оршин суугчдын хувьд дуу чимээний талаар гомдол гаргах, орчны цэвэр байдлын талаар мэдээлэх зайлшгүй шаардлагатай хэрэгсэл  болсон ажээ. Адамс “Хотын анхны 311-д ирсэн дуудлага нь Квинс дүүрэгт хэт их дуу чимээ гарсан тухай гомдол байсан” гэжээ. Анх Балтимор 311 утсыг 1996 онд ашигласан нь АНУ-ын анхны хот болж байв. Нью-Йорк хотын 311 системийг 2003 оны 3 дугаар сарын 9-нд тухайн үеийн хотын дарга Майк Блүүмбэрг нээж, улмаар улсын хэмжээнд хамгийн том үйлчилгээ болгож чаджээ. Өдгөө 2022 онд Нью-Йоркийн иргэдийн хамгийн их авсан лавлагаа үйлчилгээ нь зогсоолын тасалбар, хурдны камерын зөрчилтэй холбоотой байсан гэж хотын албаныхан хэлэв. Түүнчлэн зарим асуулт, гомдолд хариулахад хүндрэлтэй бөгөөд хөгжилтэй байсан гэнэ. Тухайлбал, "Манай хөргөгч хэтэрхий их чимээтэй байна", "Найз залуугийн маань гэрлэсэн эсэхийг шалгаж болох уу?", "Манай байрны шатны хонгилд ямаа уясан байна", "Навч унахыг болиулахын тулд модоо усаар шүршүүлье" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.