Катарт шинээр нээж буй “МакДональдс”-ын бүх ажилтан эмэгтэй
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ажлын байран дахь олон талт, тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд Катарын “Al Mana Restaurants & Food” компани дан эмэгтэй ажилтантай “МакДональдс”-ын салбарыг нээжээ. Улмаар уг санаачилгыг нийгмийн сүлжээний платформуудаар “We #EmbraceEquity” гэсэн чагттай кампанит ажил өрнүүлэн дэмжсэн байна. Тус салбар нь менежер, үйлчлэгч, бариста гээд нийт 28 эмэгтэй ажилтантай бол толгой байгууллагаас нь жирэмсэн, хөхүүл эхчүүдэд уртасгасан амралт олгох, аавуудад цалинтай чөлөө олгох зэрэг шинэ бодлогыг нэвтрүүлж байгаа юм. Энэ талаар Катар дахь “МакДональдс”-ын ерөнхий менежер Абу Нассэр “Өнөөдөр эмэгтэйчүүд эрүүл, үр бүтээлтэй орчинг бүрдүүлдэг бидний бизнест чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс тэднийг жинхэнэ чадвараа хөгжүүлэхэд нь урамшуулж дэмжих нь бидний үүрэг” гэв. Тус байгууллага нийт 2100 ажилтантай бөгөөд түүний 43 хувь нь эмэгтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.