images

Вьетнамд шашны Цагаан ном хэвлэгдэн гарлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-10


     Вьетнамын Засгийн газар, Шашны хэрэг эрхлэх хороо саяхан шашин болон шашны талаар баримталдаг бодлогыг тусгасан 130 хуудас бүхий анхны Цагаан ном хэвлэн гаргажээ. Тус Цагаан номд Вьетнамын Коммунист намын шашны талаарх албан ёсны байр суурь, Үндсэн хуулиар баталгаажсан шашин шүтлэгийн эрх чөлөөний үзэл баримтлал, өнөөгийн байдлыг тодорхойлсон байна. Тус улс нь нийт 96 сая хүн амтай бөгөөд үүний 26.5 сая нь шашин шүтдэг гэнэ. Түүнчлэн 29600 орчим шашны байгууламж байдаг гэж Шашны хэрэг эрхлэх хорооны дарга  Нгуен Тиен Тронг хэлэв. Вьетнамын эрх баригчид одоогоор 36 шашны байгууллагыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэн дотор зөвхөн дөрвөн байгууллагыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.