images

"Трампад бичсэн захидал" нэртэй ном гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-10


    Ерөнхийлөгч асан Д.Трамп сүүлийн 40 жилийн хугацаанд алдартнуудаас хүлээн авсан 150 хувийн захидлаас бүрдсэн "Трампад бичсэн захидал" номоо ирэх сарын 25-нд хэвлэн гаргахаар төлөвлөж байгаа тухай Америкийн “Politico” сонин мэдээллээ. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаас сар орчмын дараа ерөнхийлөгч Дональд Трампад БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун захидал илгээж байжээ. Үүний дараа мөн оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост болсон Пёнчаны Өвлийн Олимпын өмнө Ким дарга өөртэй нь утсаар холбогдож, Олимпод оролцох хүсэлтэй байгаа эсэхийг асуусан тухай Д.Трамп шинэ номдоо дурджээ. Номд Ким даргын илгээсэн захидлыг багтаасан бөгөөд Ким "Ноён Ерөнхийлөгч өө, бид хоёр анх уулзаж хэлэлцээ хийж байх үеийн сайхан харилцаанд бат итгэлтэй байсанд баярлалаа. Анхны дээд хэмжээний уулзалт нь түүхэн ач холбогдолтой тул надад өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө шаргуу ажилласан танд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" гэжээ. Улмаар "Сингапурын дээд хэмжээний уулзалтаар АНУ-Хойд Солонгосын харилцааг сайжруулах эхний алхамыг утга учиртай хийсэн бөгөөд бидний дараагийн уулзалт хоёр оронд илүү их баяр баясгалан, сэтгэл ханамжийг авчирч, сайхан үр дүнд хүрэх болно" гээд "Эрхэмсэг ноён танд эрүүл энх, төрийн албаны үйл ажиллагаанд улам их амжилтыг хүсэн ерөөе. Үүнээс гадна Тэргүүн хатагтай болон Эрхэмсэг бие даасан гишүүдэд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье" хэмээн өгүүлжээ. Ерөнхийлөгч Д.Трамп энэ тухайд "Би түүнтэй маш их ярилцаж, маш сайн танилцсан. Тун сийрэг ухаантай, бас зальтай" хэмээн дүгнэсэн байна. Энэхүү номонд Д.Трампын сүүлийн 40 жилийн хугацаанд Америкийн телевизийн нэвтрүүлэгч Опра Уинфри, талийгаач Диана гүнж, АНУ-ын ерөнхийлөгч байсан Ричард Никсон, Жорж Буш нараас хүлээн авсан захидлууд багтсан ажээ. Шинэ номын үнэ 99 доллар бөгөөд гарын үсэгтэй бол 399 доллараар зарагдах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.