Фэйсбүүкт 90 секундийн богино бичлэг оруулах боломжтой боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Фэйсбүүк дэх богино бичлэг оруулдаг функц буюу “Reels”-д 90 секунд хүртэл бичлэг хийх боломжтой болжээ. Уг шинэчлэлтийг дагаад Фэйсбүүкийн автоматаар сануулдаг дурсамж хэсгээс шууд богино бичлэг хийж, трэнд болж буй хэв загваруудыг ашиглах, "Grooves" буюу автоматаар дүрсийг аудиотой нийцүүлэх зэрэг функцүүд нэмэгдсэн байна. Фэйсбүүкийн богино бичлэгийн уг функц "Тикток"-оос шууд хуулбарласан гэгддэг ч "Мета" компанийн хувьд маш чухал контентын төрөлд хэдийнэ тооцогдоод байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд Фэйсбүүк, Инстаграммын үзэлтийн тоо хоёр дахин өссөн бол сүүлийн зургаан сард тус платформыг хэрэглэгчид цааш нь хуваалцаж, түгээх нь хоёр дахин нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.