images

"Apple" компани сонгодог хөгжимд зориулсан шинэ аппликэйшн гаргана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-10


     "Apple" компани сонгодог хөгжимд зориулсан “Apple Music Classic” аппликэйшнийг энэ сарын 28-нд худалдаанд гаргана гэж мэдэгдлээ. Тус аппликэйшн нь одоо байгаа "Apple Music" хөгжмийн стриминг үйлчилгээнээс тусдаа, бие даасан программ бөгөөд зөвхөн сонгодог хөгжмийн үйлчилгээнд хамаарах ажээ. "Apple"-ийн албаны хүний хэлснээр уг аппликэйшн нь 5 сая гаруй дуу, хэдэн мянган шилдэг цомог агуулсан бөгөөд одоо байгаа "Apple Music" хэрэглэгчид үүнийг үнэгүй ашиглах боломжтой аж. Мөн хөгжмийн зохиолч, бүтээл, удирдаачийг каталогийн дугаараар хайх боломжтой мета өгөгдлөөр хангагдсан байна. Тус компани сонгодог хөгжмийн стриминг хийдэг “Primephonic” компанийг худалдан авснаас хойш 19 сарын дараа энэ аппликэйшнийг гаргаж байгаа юм. “Primephonic” компанийг худалдаж авахаасаа өмнө "Apple" стриминг хөгжмийн үйлчилгээ болон чихэвч үйлдвэрлэгч “Beats” компанийг 2014 онд 3 тэрбум доллараар худалдаж авсан билээ. "Goldman Sachs" саяхан гаргасан тайландаа "Apple"-ийн үйлчилгээ ирэх таван жилийн өрсөлдөөнийг тэргүүлж, "App Store" болон "Apple TV", "Apple Music" зэрэг контентын хэрэглээ хамгийн өндөр байх болно гэсэн дүн шинжилгээ хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.