Европын банк газар хөдлөлтөд өртсөн Туркийн бүс нутагт 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулна
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд өртсөн хотуудад хоёр жилийн хугацаанд 1.5 тэрбум евро буюу 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт олгохоор болжээ. Ингэснээр тус бүс нутгийн ажиллах хүч, амьд үлдсэн иргэд, хүний нөөцийг хадгалж үлдэхийн тулд эдийн засгийг дахин сэргээн босгоход туслахыг зорьж буй юм. Тухайлбал, уг банкнаас газар хөдлөлтөд нэрвэгдсэн аж ахуйн нэгж, иргэдэд 600 сая еврогийн зээл олгохоос гадна тухайн бүс нутгийн сэргээн босгох ажилд оролцож буй компаниудад шинээр зээл олгохоор болжээ. Мөн Хатай, Газиантеп мужийн захиргаатай хамтран ажиллаж, гамшигт өртсөн хотуудын тогтвортой дэд бүтцийн сэргээн босгох ажлыг дэмжинэ. Ялангуяа Туркийн зүүн өмнөд бүс нутгийн бусад оронтой харилцах холбоог сэргээхийн тулд төмөр замын сүлжээг дахин барихад хөрөнгө татах ажээ. Мөн дээрх ажилд хувийн сектортой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бөгөөд энэ нь хувийн секторууд шинэ технологийг хэрэгжүүлэн, ногоон зарчмыг баримтлахад туслах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.