images

Илон Маск Техас мужид хот байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-10


     "Тесла" компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск Техасын өмнөд хэсэгт жижиг хот байгуулж байгаа ажээ. Түүний төлөвлөсний дагуу Техас мужийн Остин хотын захад орон сууцны шинэ цогцолбор, гадаа чөлөөт цагаа өнгөрөөх байгууламж, тоглоомын талбай баригдаж байгаа тухай “The Wall Street Journal” мэдээллээ. Тэрбээр сүүлийн гурван жилийн дотор Остин орчимд 14км2 газар худалдаж авсан байна. Улмаар газар зуучлагчид болон эзэмшигчдэд тайлбарлахдаа, ажилчдынхаа тав тухыг нэгдүгээрт тавьж ажлын байр, амьдрах орон гэр хоёр нэг газарт төвлөрсөн "утопи маягийн орчин" бий болгохоор төлөвлөснөө хэлсэн байна. Одоо баригдаж буй орон сууцны талбайгаас холгүй газарт сансрын “SpaceX” компани болон газар доорх судалгааны байгууламжууд, мөн Теслагийн "Гига Техас" хэмээх томоохон үйлдвэр баригдах ажээ. “WSJ агентлаг Масктай ойр байдаг Стив Дэвисийн үгийг иш татан мэдээлэхдээ "Түүний эцсийн төлөвлөгөө бол захиргааны нэгж бүхий шинэ хотыг цогцоор нь байгуулах явдал" гэж мэдэгдсэн байна. И.Маск компаниа Калифорнид үүсгэн байгуулсан боловч Цахиурын хөндийд олон сул тал байгааг шүүмжилж үйлдвэр, компаниа Техас руу нүүлгэжээ. Техас муж нь хөдөлмөр, байгаль орчны талаарх зохицуулалт багатай, аж ахуйн нэгжийн албан татвар, хувь хүний ​​хөрөнгийн орлогын албан татвараас чөлөөлөгддөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.