Франц эр “The Voice of France” шоунд Монголын язгуур урлагаар оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-03-10
Францын “TF1” телевизийн “The Voice 2023” шоуны шалгаруулалтад монгол ардын язгуур урлагийн төрлөөр дагнан уран бүтээлээ туурвидаг Мишэль Абрахам оролцож байна. Тэрбээр энэ жилийн шоунд бүртгүүлэн оролцсон 50 мянга гаруй хүнээс шилдэг зуун авьяастны нэгээр шалгараад байгаа юм. Анх 2011 оноос Монголын язгуур урлагийн “URYA” буюу “Уриа” төсөл хэрэгжүүлж буй тэрбээр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн хөөмий, морин хуур, цуур, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.