Балбын сөрөг хүчний нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Балба улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар оюутны хөдөлгөөний удирдагч асан, олон жил парламентын гишүүнээр ажилласан улс төрч Рам Чандра Паудэл сонгогджээ. Парламентын засаглалтай Балба улсад ерөнхий сайд нь засаг захиргааны тэргүүний хувьд жинхэнэ эрх мэдлийг барьдаг бөгөөд ерөнхийлөгч нь илүү эв нэгдэл, бэлгэдлийн шинжтэй ажээ. "Katmandu Post" сонины мэдээлснээр, сөрөг хүчний нам болох "Балбын конгресс" намын гишүүн Р.Паудэл нийт сонгуулийн эрхтэй төлөөлөгчдийн нийт 52628 саналаас 33802 санал авч тус улсын Коммунист намаас нэр дэвшигчийг ялсан байна. Тэрбээр 1960-аад оноос оюутны хөдөлгөөнийг удирдаж, либерал ардчиллын үзэл суртлыг хамгаалахад улс төрчийн амьдралаа зориулжээ. Мөн тэрбээр 10 гаруй удаа шоронд орж 15 жил хоригдож байсан бөгөөд эзэн хааны дэглэмийг үгүйсгэн шүүмжилсний төлөө ийм шийтгэл амсаж байсан аж. Улмаар улс төрд орж 1994-1999 онд Төлөөлөгчдийн танхимын дарга, 2000-2002 онд Шадар сайд, Дотоод хэргийн сайдын албыг хашиж байжээ. Мөн улс төрийн сэдвээр “Итгэлийн аялал”, “Хөдөө аж ахуйн хувьсгал ба социализм” зэрэг хэд хэдэн ном бичсэн улс төрийн онолч юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.