Оросын тэрбумтнуудын Англи дахь нууц хөрөнгө илэрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Оросын тэрбумтнууд Их Британид үр хүүхэд, хамаатан садныхаа нэр дээр их хэмжээний хөрөнгө эзэмшдэг нь илчлэгдсэн бөгөөд тэдэнд хориг арга хэмжээ авахыг орос иргэд шаардаж байгаа тухай “The Times" сонин мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон “Transparency International” байгууллага хамтран Их Британи дахь Оросын олигархуудын хамаатан садны хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй шалгалт явуулсан байна. Үүний үр дүнд Британи болон Украины засгийн газраас хориг арга хэмжээнд орсон Оросын тэрбумтнуудын төрөл төрөгсөд Лондон болон бусад газарт хэдэн зуун сая долларын хөрөнгө эзэмшдэг нь батлагджээ. Тухайлбал Оросын ESN группын захирал Григорий Берёзкиний эхнэр Елена Берёзкина Лондонгийн баруун хэсэгт орших Пэддингтонд 96.75 сая паундын өмч хөрөнгөтэй болох нь илэрсэн гэнэ. Украины хоригт орсон Оросын тамхины магнат Олег Смирнов өнгөрсөн оны сүүлчээр Лондон хотын гадна байрлах 40 сая паундын хөрөнгөө 15 настай хүү болон хоёр охиныхоо нэр дээр шилжүүлжээ. О.Смирнов өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Украины Засгийн газрын хориг арга хэмжээний жагсаалтад орсон ч бусад улс орнууд хориг арга хэмжээ аваагүй байсан аж. Мөн Оросын тэрбумтан, Тула мужийн захирагч асан Владимир Груждевын 8 настай охин Лондонгийн дагуул хот Кенсингтонд 2.3 сая паундын үнэ бүхий байр эзэмшдэг нь илэрсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.