Байгалийн түүхийн музейн 1300 үзмэрээс сорчилж каталог гаргав
Чихэнд чимэгтэй
2023-03-10
Байгалийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1300 үзмэрийн дээжээс эмхэтгэн каталог ном гаргажээ. Уг бүтээлд шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий гурван солир, 12 эрдэс, гурван чулуу, 11 зүйлийн палеонтологийн олдвор, 29 зүйлийн хөхтөн амьтны нийт 136 цуглуулгыг зохих тайлбартайгаар оруулсан байна. Байгалийн түүхийн музей нь долоон төрлийн сан хөмрөгтэй. Каталогт эдгээр цуглуулга тус бүрээс хамруулахыг зорьсон бөгөөд боловсруулсан арга техник нарийн, хийц чанар өндөр түвшинд хийгдсэн бүтээлүүдийг найман бүлэг болгон ангилжээ. Мөн олон улс болон бүс нутаг, Монголд устах аюултай, ховордож болзошгүй зүйлийн үзмэрүүд орёон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.