2023 он гарснаар Замын-Үүд боомтоор Европт хүрэх 500 гаруй ачааны галт тэрэг нэвтэрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-10
Замын-Үүд-Эрээн боомтоор энэ он гарсаар Хятад-Европ чиглэлийн 500 гаруй ачааны галт тэрэг нэвтэрсэн тухай орон нутгийн төмөр замын удирдлагууд мэдээллээ. Он гарсаар ачаа тээврийн эрэлт тасралтгүй нэмэгдэж, импорт, экспортын өсөлт эрчимжсэн бөгөөд энэ боомтын Хятад-Европын ачааны галт тэрэгний хөдөлгөөнд "Ногоон суваг" нээснээр ачаа эргэлт 20 хувиар нэмэгдсэн байна. Тус боомт нь Хятад, Монгол хоёрыг холбосон хуурай газрын хамгийн том боомт бөгөөд Хятадыг Герман, Польш, ОХУ зэрэг 10 гаруй орны 60 гаруй бүс нутагтай холбодог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.