images

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр дэлхийн олон оронд жагсаал боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-09


     Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр дэлхийн өнцөг булан бүрт иргэд жагсаал хийж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардаж байлаа. Энэ үеэр эмэгтэйчүүдийн ​​эрх зөрчигдөж, элдэв дарамтаас болж айдас түгшүүр доор аж төрж буй Афганистан, Ираны асуудлыг шүүмжлэн хэлэлцэж Америк зэрэг оронд үр хөндөлтийн эрхийн талаарх маргаан тус өдрийн гол сэдэв болоод байв. “Reuters” зэрэг агентлагийн мэдээлснээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Индонезийн Жакартагаас эхлээд Сингапур, Туркийн Стамбул, Германы Берлин, Мексикийн Мехико зэрэг хотуудад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан иргэдийн жагсаал болсон байна. Тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн ажил хаялт, жагсаал цуглаан хийсээр байгаа Францын Парис хотод жагсагчид цагийн ажил хийдэг эмэгтэйчүүдийн ажлын хөлс, тэтгэвэр нэмэхийг шаарджээ. Филиппиний Манила хотод идэвхтнүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш хандахыг уриалсан жагсаал зохион байгуулсан байна. Английн нийслэл Лондон хотод "Handmade tail" олон ангит киноны шивэгчний хувцас өмссөн иргэд Ираны элчин сайдын яамны өмнө цугларч эсэргүүцлээ илэрхийлжээ. Испанийн Валенси хотод эмэгтэйчүүд Иран эмэгтэйчүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үсээ тайруулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.