images

Европын холбоо Украинд байлдааны сум нийлүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-09


     Европын холбоо Украинд доод тал нь нэг тэрбум еврогийн үнэ бүхий байлдааны сум нийлүүлэхээр болсон тухай “Wall Street Journal” сонин өнөөдөр мэдээлжээ. Тус мэдээнд дурдсанаар Европын холбооны Батлан ​​хамгаалахын сайд нар Шведийн нийслэл Стокгольм хотноо НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзаж, Украинд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гишүүн орнуудын зэвсгийг сэргээх тал дээр тохиролцсон байна. Уулзалтад Украины Батлан ​​хамгаалахын сайд Лекси Резников мөн оролцжээ. Тус холбооны 27 гишүүн орон бусад улс орнуудад зэвсгийн санхүүжилт олгох, үхлийн зэвсгээр хангахаас удаан хугацаагаар татгалзсаар ирсэн ч өнгөрсөн жил Орос Украинд түрэмгийлсний дараа уг хоригийг цуцалсан юм. "Бид дайны үеийн нөхцөл байдалд байгаа учраас дайны үеийн сэтгэлгээтэй байх ёстой" гэж Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеф Боррель хэлжээ. Европын холбоо Украинд сум нийлүүлэхийн тулд гишүүн орнуудад 450 сая евро өгөөд байгаа ч Боррель хэлэхдээ тус улсад "илүү хурдан" сум нийлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд Украины арми хаврын томоохон довтолгоонд бэлтгэж байгаа тухай ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.