images

Хиндү шашны хаврын баяр болж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-09


     Өчигдөр Энэтхэг, Бангладеш, Балба улсуудад Холи хэмээх Будагны баяр болж байна. Жил бүрийн хиндү хуанлийн хаврын эхээр болдог тус баяр нь хиндү шашны гурван том баярын нэг бөгөөд урин хаврыг бэлгэддэг. Муу бүхнийг ялан дийлдэг тухай домгоос үүдэлтэй энэхүү баяр нь хиндү шашны гол бурхад болох Кришна, Радха хоёрын хайрын илэрхийлэл болдог тул Хайрын баяр гэж мөн нэрлэдэг аж. Кришна, Радха хоёр бие биенийхээ нүүр, биеийг будаж тоглодог байсан түүхээс сэдэвлэн энэтхэгчүүд ч бас бие биенээ будаж, эсвэл өнгөт нунтаг цацаж энэхүү баярыг тэмдэглэдэг байна. Өглөө нар мандахад хүмүүс гудамжинд гарч бие бие рүүгээ усны бөмбөлөг, цэцгийн дэлбээ шидэн зугаацахын зэрэгцээ  дуулж бүжиглэн бие биеэ усаар шүршиж тоглодог аж. Тус баярыг Үндэсний баяр болгон хоёр өдөр тэмдэглэдэг бөгөөд зарим бүс нутагт долоо хоногоос хоёр долоо хоног үргэлжилдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.