Франц улс үр хөндөлт хийх эрхийг Үндсэн хуулиндаа тусгана
Анд нөхдийн мэдээ
2023-03-09
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Жизель Алими агсны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохдоо ирэх сард эмэгтэйчүүдэд үр хөндөлт хийх эрх олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барина гэж мэдэгджээ. Тэрбээр "Эмэгтэйчүүдийн эрх бол маш эмзэг зүйл бөгөөд байнга арчилж тордож байх ёстой" гээд "Өнөөдөр бидний нүдэн дээр эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдож буйг бид харж байна. Дэлхийн бүх эмэгтэйчүүдэд эв санаагаар нэг байгаагаа илэрхийлж баярын мэнд хүргэе" хэмээн онцлон хэлжээ. Өмнө нь Францын парламентын Төлөөлөгчдийн танхим болон Сенат үр хөндөлтийг үндсэн хуулиар зөвшөөрөн баталгаажуулах нэмэлт өөрчлөлтийг баталсан боловч хоёр танхимын баталсан үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд зөрчилдсөний улмаас холбогдох журам хэрэгжихгүй байсан юм. Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үр хөндөлтийн "эрх"-ийг тодорхойлсон нэмэлт өөрчлөлтийг баталсан бөгөөд Сенат хоёрдугаар сард баталсан нэмэлт, өөрчлөлтөөр үр хөндөлт хийх "эрх чөлөө" гэсэн заалт оруулжээ. “Le Monde” өдөр тутмын сонинд "Ерөнхийлөгч Э.Макрон Сенатаас баталсан үр хөндөлтийн "эрх чөлөөг" заасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентад өргөн барина” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.