Гималайд ганцаарчилсан аялал хийхийг хоригложээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-09
Балба улс ирэх сараас эхлэн Гималайн уулын зарим бүсэд ганцаарчилсан аялал хийхийг хориглосон тухай "New York Times" сонин мэдээлжээ. Үүний дагуу жуулчид орон нутгийн бүртгэлтэй аялал жуулчлалын компаниар дамжуулан хөтөч авч явах ёстой болжээ. Энэ нь Тусгай хамгаалалттай газрын бүх түвшний явган замд хамаарах бөгөөд үүнд жуулчид, уулчид ихээр аялдаг 240 км урттай Аннапурна уулыг тойрдог зам багтах ажээ. Харин Гималайн тусгай хамгаалалттай бүсээс гадна, тухайлбал Катманду хотын орчимд ганцаараа явган аялал хийх боломжтой юм. Балбын Аялал жуулчлалын газрын захирал Мани Р.Рамихане хэлэхдээ, сураггүй алга болсон эсвэл амиа алдсан аялагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм журам гарсан гэжээ. Түүний хэлснээр жил бүр 40-50 хүн явган аялал хийж байгаад сураггүй алга болдог бөгөөд ганцаараа явган аялж яваад осолд өртөж амь насаа алдсан хүмүүсийн үхэл дэлхий дахинд Балба улс аялахад осолтой гэсэн буруу ойлголт төрүүлж байгааг онцлон хэлсэн байна. Тус улсад дэлхийн хамгийн өндөр 10 оргилын 8 нь байдаг бөгөөд COVID-19 цар тахлын өмнө буюу 2019 онд Гималайн тусгай хамгаалалттай бүсэд 400 мянга гаруй жуулчин ирсэн байна. Тэдний 46 мянга орчим нь ганцаараа явган аялал хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.