images

Сансарт кино бүтээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-09


     ОХУ сансарт хийсэн анхны уран сайхны киноныхоо трэйлэрийг гаргаснаараа АНУ-ыг гүйцэж түрүүллээ гэж Британийн өдөр тутмын “The Times” сонин  мэдээлжээ. "The Challenge" нэртэй уг кинонд Олон улсын сансрын станцад зүрхний өвчнөөр өвдөн ухаан алдсан сансрын нисгэгчид хагалгаа хийхээр тус сансрын станцыг зорьсон мэс заслын багийн долоон гишүүний тухай өгүүлдэг ажээ. Оросын нэрт жүжигчин Юлия Пересильд зүрх судасны эмч Женягийн дүрд тоглосон байна. Тус киноны 35-40 минутыг эзлэх сансрын орон зайн зураг авахаар 2021 оны 10 дугаар сард жүжигчин Ю.Пересильд болон найруулагч Клим Шипенко нар "Союз" сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцад очжээ. Тэд  сансарт нисэхээсээ өмнө Москвагийн ойролцоох Ю.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд хүндийн хүчний хамааралгүй нөхцөлд хэрхэн хоол идэж, бие засах талаар суралцахаас эхлээд олон төрлийн сургалтанд хамрагджээ. Улмаар тэд тус станцад 12 хоног байж, зураг авалтаа дуусгаад эх дэлхийдээ буцаж иржээ. Тус улсын "Роскосмос" сансрын агентлаг болон төрийн мэдлийн “1 дүгээр суваг” телевиз хамтран 1.115 тэрбум рублийн өртгөөр уг киног бүтээсэн бөгөөд ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.