АНУ-ыг дэмжиж үг хэлсэн хятад профессорыг хуулийн байгууллага шалгаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-03-09
"Тагнуулын бөмбөлөг"-ийн асуудал болон Хятадаас Орост зэвсэг нийлүүлсэн гэх асуудлаар АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж байгаа энэ үед Хятадын нэр хүндтэй их сургуулийн профессорыг АНУ-ыг дэмжсэн үг хэлснийх нь төлөө буруутгагдаж байна. Нанжиний их сургууль тус улсын нийгмийн сүлжээний Weibo сувгаар хичээлийн үеэр зохисгүй үг хэлж, олны хараанд орсон нэгэн профессорын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн тухай мэдэгджээ. Тэр бол тус их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургуулийн профессор Чон Мо ажээ. Тэрбээр саяхан нэгэн хичээл дээр "АНУ-д иргэд буу хэрэглэхийг зөвшөөрдөг. Тиймээс тэд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж чаддаг", мөн "Хятадад хэрэглэгдэж буй бүх электрон бараа бүтээгдэхүүн нь АНУ болон Европынх" гэж хэлжээ. Мөн түүнчлэн “АНУ-тай сайн харилцаатай улс орнууд баян чинээлэг, тийм биш улс орнууд ядуу тарчиг байдаг. Тиймээс шинэчлэл, нээлттэй байдлыг бид АНУ-аас суралцаж, АНУ-тай сайн харилцаа тогтоох ёстой” гэж хэлжээ. Түүний хэлсэн үгийг оюутнууд цахим орчин байршуулснаар барахгүй самбар дээрээ “Таны хэлсэн үг бол урвагчийн үг байна” гэж бичин шүүмжилсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.