images

НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэйчүүдийн эрхийн талаар онцгойлон анхааруулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-09


     "Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал улам дордож байгаа энэ байдлаараа бол хүйсийн тэгш байдлыг хангахад дахиад 300 жил шаардагдах болох нь" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлэв. Тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн нэгдсэн хуралдаан дээр ийн анхааруулж хэлсэн тухай AFP агентлаг мэдээлжээ. Улмаар тэрбээр “Дэлхийн олон оронд эмэгтэйчүүд халдлагад өртсөөр байна” гээд жирэмсэн эхийн эндэгдэл, сургуулиасаа хөөгдсөн охид, ажлаасаа халагдсан эмэгтэйчүүдийн тоог жишээ болгож дурдан анхааруулжээ. Хэдэн арван жилийн хугацаанд олон хүний хичээл зүтгэлээр бий болсон эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ахиц дэвшил нүдний өмнө буурч байгааг тэрбээр мөн онцолсон юм. Мөн олон зуун уламжлагдаж ирсэн үеэ өнгөрөөсөн ёс бусын заншил, уламжлал нэртэй эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн үйлдлүүдэд анхаарах цаг болсныг өгүүлээд НҮБ дэлхийн хаана ч байсан эмэгтэйчүүд, охидтой эв санааны нэгдэлтэй байх болно хэмээн онцлон хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.