Таван мянган жилийн өмнө морийг уналгад хэрэглэж байсан тухай баримт олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-07
Археологичид төв Европын таван мянган жилийн өмнөх хүний араг яснаас морь унаж байсныг нотлох баримт оллоо. Тэд Чех, Унгар, Румын, Болгарын музей дэх хүрлийн үед хамаарах 200 хүний араг ясыг шинжлэхдээ тэдгээрээс морь унах синдромын шинж тэмдгийг анзаарсан байна. Энэ төрлийн синдром нь тухайн хүн морь унах дуртай байсныг илтгэх бөгөөд араг ясыг нь шинжлэхэд гуя, аарцаг нь элэгдсэн байдаг ажээ. Мөн судлаачид оршуулгын дурсгалт газар, музей дэх адууны араг яснаас илүүтэй сайн хадгалагдсан хүний араг ясанд анхаарлаа хандуулснаар 4500-5000 жилийн өмнө амьдарч байсан Ямнаяа гэх хүрэл зэвсгийн үеийн таван морьтон баатрыг илрүүлжээ. Хүн төрөлхтөн урьд нь адууг гаршуулж сааль шимийг нь хүртэж байсан нотолгоо олон байдаг ч морийг уналгад хэрэглэж байсныг шууд нотлох анхны баримт энэ судалгаа болж байна. Учир нь, адууг хүнс тэжээлийн зорилгоор хэрэглэж байсан нь уналгад хэрэглэж байсныг нотлохгүй. Энэ судалгааг өнгөрсөн баасан гарагт “Science Advanced” сэтгүүлд нийтэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.