images

"Pfizer" 30 тэрбум ам.доллараар "Seagen"-ийг худалдан авах санал тавьжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-07


    Ковидийн вакцин үйлдвэрлэгч “Pfizer” компани “Seagen” компанийг 30 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлийг эхлүүлжээ. Энэхүү мэдээ гарсны дараагаар “Seagen”-ий хувьцааны ханш 10 хувь өсөж, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 12 хувьд хүрчээ. Хэлэлцээ эхний шатандаа явж байгаа тул худалдан авалт амжилттай болно гэсэн баталгаа байхгүйг “Wall Street Journal” мэдээлсэн байна. Талууд харилцан тохиролцоонд хүрлээ ч монополийн эсрэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд эрх бүхий байгууллагуудаас тодорхой зөвшөөрөл авах шаардлагатай болдог юм. “Seagen” нь өнгөрсөн жил “Pfizer”-ийн өрсөлдөгч компани “Merck”-тэй нэгдэн нийлэх хэлэлцээ эхлүүлсэн боловч талууд албан ёсоор тохиролцоонд хүрч чадаагүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.