images

“Netflix” энэ онд Азийн контентод 1.9 тэрбум доллар зарцуулна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-07


     “Netflix компани энэ жил Ази, Номхон далайн бүс нутгийн контентод 1.9 тэрбум доллар зарцуулна гэж шинэ тайландаа дурджээ. Ингэснээр контентийн агуулгад зарцуулах хөрөнгө оруулалтын зардлаа өмнө жилүүдээсээ 15 хувиар өсгөнө гэсэн байна. Мөн  “Netflix-ийн орлого өнгөрсөн онд 9 хувиар өссөнтэй харьцуулахад энэ жил 12 хувиар өсч, 4 тэрбум доллар давна гэж Media Partners Asia-аас даваа гарагт нийтэлсэн шинэ тайланд дурджээМөн Сингапурт төвтэй судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр 2023 онд Netflix-ийн орлогын өсөлт нь Австралийн зах зээлд эргэн сэргэж, зар сурталчилгааны өсөлтөөр аажмаар нэмэгдэнэ гэжээ. Түүнчлэн хэрэглэгчдэд ногдох орлогоороо өндөрт тооцогддог Япон, Өмнөд Солонгос дахь өсөлтийн тогтвортой түвшин нь Энэтхэг, Индонез, Филиппин, Тайландаас илт давуу байх аж. “Netflix шинэ скрипттэй анимэ шоунуудаараа нөлөөгөө нэмэгдүүлэхийг хичээж байгаа бөгөөд энэ нь Японд илүү амжилт олох магадлалтай юм.  Япон бол Азийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд "Netflix" Хятадад байдаггүй тул бүс нутаг дахь хамгийн том стример болж байгаа юм.  

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.