Хятад улс эдийн засгаа сэргээхийн тулд 12 сая ажлын орон тоо нэмж гаргана
Анд нөхдийн мэдээ
2023-03-07
Хятадын бүх ард түмний төлөөлөгчдийн 14 дэх их хурлын үеэр тус улс энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнээ таван хувиар өсгөхөөр зорьж буйгаа зарласан билээ. Тэгвэл уг зорилгоо биелүүлэхийн тулд 12 сая ажлын орон тоо шинээр бий болгох ажээ. Тус улс өнгөрсөн онд 11 сая ажлын байр шинээр бий болгох зорилго тавьсан нь даван биелж 12.06 сая ажлын байр бий болсон байна. Улмаар жилийн эцэст ажилгүйдлийн түвшин 5.5 хувь болжээ. Иймд ажилгүйдлийн түвшинг энэ хэмжээнд нь барих, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр дээрх шийдвэрийг гаргасан аж. Энэ онд тус улсад үйлчилгээ, өндөр технологийн үйлдвэрийн салбарууд ажиллах хүчнийг ихээр авах төлөвтэй байгаа юм. Мөн Хятад улс дээрх зорилгод тун амархан хүрэх боломжтой. Учир нь, өнгөрсөн хоёрдугаар сарын эцэс гэхэд ажлын байр сурталчилж ажилд авах 46 мянган арга хэмжээ болж 36 сая ажлын орон тоо нийтэд зарлажээ. Энэ онд 11.58 сая оюутан их сургууль төгсөх бөгөөд ажил олгох, хайх явцад бүтцийн төвөгтэй асуудал тулгардагаас гадна ур чадвартай боловсон хүчин хомс байгааг тус улсын Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яамны сайд онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.