images

50 жил нэг сургуульд ажиллаад 81 насандаа тэтгэвэртээ гарчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-03-07


     Их Британийн иргэн Брэнда Ротэрхам 1973 онд Жоржийн католик шашны бага сургуульд тогоочоор ажилд оржээ. Гэвч тэрбээр ажлаа огт солилгүй 50 жилийн турш тэнд ажиллаад энэ жил 81 настайдаа тэтгэвэртээ гарч байна. Тэрбээр энэ тухай “Би өвчтэй байсан нэгэн эмэгтэйн оронд ажилд орохоор өргөдөл гаргасан бөгөөд харамсалтай нь тэр хүн дахин хэзээ ч эргэж ирээгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Мөн “Энд ажиллаад 50 жил өнгөрсөн ч би ажилдаа дуртай. Хэрэв миний хөл муудаагүй байсан бол би ажлаасаа гарахгүй” гэсэн байна. Б.Ротэрхамыг тэтгэвэртээ гарахын өмнө буюу ажлынх нь сүүлийн өдөр түүний хүү ээжийнхээ түүхийг “BBC” агентлагт ярьснаар сэтгүүлчид түүнийг олж уулзжээ. Харин сургуулийн тогооч настан “Би цаг харах, сэрүүлэг тавих шаардлагагүй боллоо. Энэ үнэхээр сайхан байх болно” хэмээн хошигносон байна. Мөн “Ач зээ нартайгаа хүссэнээр нь уулзаж, гадагшаа гардаг болно. Тэд надтай өдрийн хоол иднэ гэж амласан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.