images

Япон, Өмнөд Солонгос улсууд харилцаагаа сайжруулахаар хичээж байна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


   Япон, Өмнөд Солонгос улсууд харилцаагаа сайжруулахаар эрмэлзэж байгаа энэ үед дайны үеийн албадан хөдөлмөрийн нөхөн олговор болон бусад асуудлуудтай холбоотой маргааныг багц хэлбэрээр шийдвэрлэхээр хэлэлцэж байна гэж дипломат эх сурвалж мэдээлжээ. Мөн Солонгосын ажилчдад нөхөн олговор олгохыг Японы компаниудаас шаардахын оронд Засгийн газрын дэмжлэгийн сангаар дамжуулан олгохоор шийдсэн бол Япон улс Өмнөд Солонгост тавьсан зарим технологийн экспортын хязгаарлалтыг цуцалж, тус улсын удирдагчдын харилцан айлчлалыг сэргээхээр болсон байна. БНСУ-ын ГХЯ-ны албаны хүн хэвлэлд ярихдаа, хоёр улсын дипломат ажилтнууд яаралтай шийдэлд хүрэхийн тулд хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд уг хэлэлцээ дуусмагц үр дүнг нь олон нийтэд мэдээлэх болно гэжээ. 2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх албадан хөдөлмөр эрхлүүлсэнтэй холбоотой хохирлыг Японы хоёр компаниас гаргуулах шийдвэр гаргасны дараа хоёр талын харилцаа хурцадсан юм.  

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.