images

Швейцарын "Toblerone" шоколад шинэ логотой болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-06


     Швейцарын алдарт "Toblerone" шоколадны боодол дээр 50 гаруй жил хэрэглэж ирсэн Альпийн нурууны Маттерхорн уулын дүрстэй логог хэрэглэхгүй болсон тухай “Guardian” сонин мэдээлэв. Швейцарын Засгийн газар зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг "Швейцарт үйлдвэрлэв" гэж хүлээн зөвшөөрч, өөрийн бэлгэдлийг ашиглахыг зөвшөөрдөг. "Toblerone" брэндийг эзэмшдэг Америкийн хөнгөн зууш үйлдвэрлэгч "Mondelēz Internationalкомпани эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ оны сүүлээс эхлэн "Toblerone"-ы зарим үйлдвэрээ Словак руу нүүлгэхээр болжээ. Ингэснээр шинэ лого ашиглах болно гэж "Mondelēz International" мэдэгдсэн байна. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Швейцарын “Aargauer Zeitung” сонинд “Шинэ лого нь гурвалжин дүрсний геометрийн гоо зүйг агуулсан орчин үеийн, оновчтой, уул хэлбэртэй байх юм” гэж мэдэгджээ. Мөн үүнээс гадна тус бүтээгдэхүүн дээр "Швейцар" гэж биш "Швейцарт байгуулагдсан" гэсэн бичиг байрших тухай нэмж хэлэв. Хүнсний аливаа бүтээгдэхүүн "Швейцарт үйлдвэрлэв" гэсэн шошготой байхын тулд дор хаяж 80% Швейцарын орц найрлагатай байх ёстой бөгөөд ихэнх боловсруулалтыг мөн тус улсад хийх ёстой ажээ. Мөн "Швейцарт үйлдвэрлэв" гэж тэмдэглэгдсэн бүтээгдэхүүн нь бусад оронд үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүнээс 20%-иар илүү үнээр зарагддаг бөгөөд дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн нь 50% хүртэл илүү үнэтэй байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.